Translation in progress. This page is not fully translated into your language yet. Some text is shown in English (or Mongolian) until translation is complete.

Public BetaMongolia360.mn is expanding verified coverage. Some information may be incomplete — verified badges show what has been checked.CoverageSuggest a correctionJoin
2026년 6월 5일

Чойжин Ламын Сүм музейн 6 танхим — Монголын бурхны шашны урлагийн гайхамшиг

Чойжин Ламын Сүм музей нь 6 өвермөц танхимтай — Гол сүм, Махаранз сүм, Өндөр сүм, Ядам сүм, Занхан сүм, Зуу сүм. Тус бүгд Монголын бурхны шашны түүх, соёл, урлагийн дахин давтагдашгүй хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалж байдаг.

## Чойжин Ламын Сүм музейн 6 танхим — Монголын бурхны шашны урлагийн гайхамшиг Чойжин Ламын Сүм музей нь зөвхөн нэг барилга биш — энэ бол 6 өвермөц танхим бүхий бүхэл бүтэн шашны цогцолбор юм. Тус бүр нь өөр өөрийн утга учир, гайхамшигт бүтээлүүдтэй. --- ### 1. Гол сүм Төрийн Чойжин Лувсанхайдавын шашны номын үйлийн гол орон байжээ. Энэ сүмд бурхдын уран нарийн хийцтэй дэлгэмэл зураг, зээгт наамал, цамын баг өмсгөлүүд, шашны хөгжмийн зэмсэг зэрэг монголын шашин соёл, урлагийн олон зүйл хосгүй нандин өвийн үзэсгэлэн мөн. Сүмийн хойморт XVIII зууны үеийн бүтээл Бурхан Багшийн алт шармал дүрийг хоёр шавийн хамт залсан байна. 1916 онд VIII Богд Жавзандамба хутагтын лүндэнгээр тус сүмд цам харайж байсан тухай архивын баримт бий. Дэлхийд өндрөөр үнэлэгддэг **Жамсран бурханы шүрэн баг бүхий иж бүрэн өмсгөл** энд хадгалагдаж байна. --- ### 2. Махаранз сүм Сүмийн хаалганы хоёр талд хос хосоороо байрласан дөрвөн сүрлэг "хамгаалагч хаад"-ыг Их хүрээний лам уран Шойв, Аюуш, Ваанчиг нар цаасан шуумал, уран баримлын аргаар бүтээжээ. Дөрвөн Махаранз нь Буддын шашны сургаал ёсоор Сүмбэр уулын дөрвөн зүгт орших, дөрвөн талаас хамгаалагч хаад юм. Тэдний домгийн түүх нь Одсүрэн бурханы үеэс эхтэй — лус болон гарьдуудын зөрчлөөс эхлэн шашинд хамтдаа тангараг өргөсний тухай өгүүлдэг. --- ### 3. Өндөр сүм (Хотол чуулган тус амгалангийн сүм) Монгол гэр адил дугуйрсан найман ханатай, адар нь огторгуй хэлбэрт, хана нь тал нутаг, хурмаст тэнгэр, газар лусын орныг санагдуулам **өвөрмөц тансаг хийц загвартай** сүм. Энд **Өндөр Гэгээн Занабазарын** мутрын ураар амилсан хүрэл цутгамал, алт шармал бурхад болон түүний сургуулийн гайхамшигт ур хийцтэй сонгодог бүтээлүүд байдаг. Манжийн эзэн хаан "Хотол чуулган тус амгалангийн сүм" хэмээн нэр соёрхсон боловч "Өндөр Гэгээний сүм" хэмээн олноо хүндлэгдэн ирсэн. --- ### 4. Ядам сүм Чойжин лам Лувсанхайдавын нууц тарнийн бүтээлийн ариун шүтээн болсон ядам бурхдын орон, **бясалгал нинбаны гол өргөө**. Ядам бурхан нь хүний сэтгэлийн тангарагаар холбогдсон бясалгалын бурхан гэсэн утгатай. Сүмийн хойморт Энэтхэгийн наян дөрвөн шидэтний нэг Дүвчин Нагбужодбагийн алт шармал дүрийг залсан байна. Зүүн, баруун талаар Дэмчиг, Дүйнхор, Жамсран, Ламид Дара Эх зэрэг уран нарийн хийцтэй бүтээлүүдийг залжээ. --- ### 5. Занхан сүм "Занхан" нь төвөд хэлнээс "Догшдын орон" гэсэн утгатай. Энэ сүмд Төрийн сахиусны гүдэн лам Лувсанхайдав хутагт **шашны сахиусаа буулгадаг** байжээ. Тиймээс VIII Богд Жавзандамба хутагт болон ихэс дээдэс, язгууртнууд л орох эрхтэй байв. Сүмийн хойморт найман арслан, есөн луугаар чимэглэсэн сэнтий байна. Бурхны шашныг үндэслэгч Богд Зонхава болон Ловон Бадамжунай нарын алт шармал дүрүүд, Жигжид бурхны цэс хөөмөл дүр зэрэг нэн сүрлэг бүтээлүүд оршдог. --- ### 6. Зуу сүм "Зуу" гэдэг нь "эрхэм дээд" гэсэн утгатай "Жову" гэдэг төвөд үгнээс гаралтай. Бүх үзмэрүүд нь **цаасан шуумлын аргаар** бүтээгдсэн онцлогтой. Сүмийн хойморт гурван цагийн Бурхдын дүр — урьд галавын бурхан Гашиб, манай галавын бурхан Шагжамуни, ирээдүй цагт залрах Майдар бурхныг хоёр шавийн хамт залжээ. Ханаар орчлонгийн амьдралаас уйсаж аглагт бясалгалыг үйлдэгч архадуудын дүрийг өвөрмөц зохиомжтойгоор бүтээсэн байна. --- 📍 Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Гэндэнгийн гудамж 📞 Утас: 11-324788 | 11-328547 | 7010-3232 🌐 Эх сурвалж: templemuseum.mn

기여자

관련 뉴스

Чойжин Ламын Сүм — Монголын анхны түүхэн музей

Өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг болх Чойжин Ламын Сүм Музей нь 1904 онд байгуулагдсан бөгөөд 1908 онд бүрэн дуусгажээ. Монгол төрийн их сахиусны гүдэнба, Хутагт Лувсанхайдавын шашин номын үйлийн их өргөө Монголын түүх, шашин, соёлын дахин давтагдашгүй хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалж байна.

2026년 6월 5일

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтмол нэмэгдж байна — 2026 оны эхний 5 сард 292,063 жуулчин хүрэлцэн ирлээ

2026 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсад нийт 292,063 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үэтэй харьцуулахад 32 хувиар өссөн үзүүлэлт байна.

2026년 6월 5일

"Чойжин фестиваль"-ийн хүрээнд хүүхэд, багачуудад зориулсан соёлын боловсролын цогц хөтөлбөр хэрэгжиж байна

Чойжин ламын сүм музейгээс санаачлан зохион байгуулж буй "Чойжин фестиваль" зуны цагийн нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, багачуудад зориулсан "Соёлын боловсролын цогц хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна. Уламжлалт хэл хуур, бясалгал болон үндэсний өв соёлын талаар зунын бүх ажиллагдана.

2026년 6월 2일